sonin.mn
Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнг Монгол Улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил,  Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан ЭМЯ, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групп  хамтран энэ сарын 30-наас Мишээл экспо төвд зохион байгуулна. 
 
Үзэсгэлэнд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тусгай мэргэжлийн төвүүд нийт 120 гаруй байгууллага оролцох юм.
 
Энэ үеэр Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчлан таниулах, гадны болон дотоодын эмнэлгийн шинэ тоног төхөөрөмжтэй танилцаж, туршлага судлах, олон улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, мэргэжилтэн бэлтгэж буй чиг хандлагын талаар хэлэлцэх юм.
 
Мөн ард иргэдэд үнэ төлбөргүйгээр хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа явагдах юм.
 
Тус үзэсгэлэн ирэх сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг