sonin.mn
ДАРФУР. /ВВС/. Суданы Дарфурын бүс нутагт хэдэн арван хүүхэд тарчлан зовсоор нас баржээ. Энэ нь Суданы Засгийн газрын хэрэглэсэн химийн зэвсэгтэй холбоотой гэж “Amnesty International” үзэж байна.
 
Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 200 гаруй хүүхэд хориотой зэвсэг хэрэглэсний улмаас амиа алдсан гэж тус байгууллага мэдэгдэв.
Хорт утаанд өртсөн хүмүүс цусаар бөөлжиж, амьсгал нь боогдож, арьс нь хуурч унадаг байна.
 
Дарфурын бүс нутагт Суданы Засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд болж буй мөргөлдөөн 13 жилийн турш үргэлжилж байгаа ажээ. 2004 онд дэлхийн улс орнууд Суданы дотоод хямралд хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүйд хүрч, үүний дүнд Дарфурт зэвсэгт мөргөлдөөн намжсан байна.
 
Гэсэн хэдий ч Суданы Засгийн газар иргэдийнхээ эсрэг удаа дараа халдлага үйлдсэн тухай мэдээлэл гарсан нь байдал өөрчлөгдөөгүйг харуулж байна гэж “Amnesty International” байгууллагын хямралын судалгааны захирал Тирана Хассан мэдэгдэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг