sonin.mn
Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд УДБЭТ болон ОХУ-ын Их театрын шилдэг уран бүтээлчид “Мөнхийн нөхөрлөл” хамтарсан тоглолтоо ирэх сарын 04-нд Монголын үзэгчдэд толилуулна.
 
Тоглолтод оролцохоор ОХУ-ын удирдаач Гавьяат жүжигчин Александр Поляничко, ОХУ-ын Ардын жүжигчин Казаков /басс/, Их театрын гоцлол дуучин  Е.Манистина /меццо сапрона/, Е.Маразова /сопрано/ нар хүрэлцэн ирж, УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх, гоцлол дуучин СТА Ч.Энхтайван, Э.Бумхүү, дуучин Б.Батжаргал, Б.Энхнаран  нар хамтран тоглох юм.
 
Тус тоглолтыг  БСШУЯ, ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Соёлын яам болон РЦНК-ийн дэмжлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Дашрамд дурдахад, УДБЭТ-ын шилдэг дуучид 2014 онд Их театрын тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо толилуулж байв. ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын  Соёлын Яам ССАЖЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулсан тус тоглолтод  ОХУ-ын удирдаач Гавъяат жүжигчин Александр Поляничко, ОХУ-ын Гавъяат жүжигчин Их театрын гоцлол дуучин А. Аглатова нар хамтран тоглосон юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг