sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Өчигдөр АНУ-ын Өмнөд Каролина муж улсын Таунвилль хотын бага сургуульд буутай этгээд гал нээсэн хэрэг гарч, энэ үеэр хоёр хүүхэд, нэг багш шархадсан тухай тус муж улсын эрх баригчид мэдэгдэв.
 
Гал нээсэн этгээд өсвөр насны хүүхэд байсан бөгөөд түүнийг баривчилсан гэж тус хотын Онцгой байдлын ерөнхий газар мэдэгджээ.
Харин гурван хохирогчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл өгсөнгүй.
 
АНУ-ын галт зэвсгийн хяналтын тухай хууль сул байгаагийн улмаас тус улсад галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэрэг олонтоо гарах болжээ. 2012 онд гэхэд хүнд зэвсгээр зэвсэглэсэн этгээд Коннектикут муж улсын Ньютаун хотын “Sandy Hook” бага сургууль руу дайран орж, гал нээн 20 хүүхэд, 6 хүний амийг хөнөөсөн хэрэг гарч байсан билээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг