sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Калифорни муж улсад хар арьст залууг цагдаа нар буудан хөнөөснийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ. Энэ сард гэхэд тус улсын өөр хоёр хотод үүнтэй адил хэргүүд гарсан юм.
 
Африк гаралтай америк залуу гудамжаар явж байх үедээ Эль-Кахон хотын оршин суугч биш аятай  ааш зан гаргаж байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн хоёр ажилтан хэргийн газарт очжээ. Тус хот нь Калифорнийн өмнөд нутагт байдаг аж.
 
Ингээд цагдаа нар халааснаасаа гараа авахыг тушаахад хохирогч шаардлагыг биелүүлээгүй байна.
Хэргийн газарт хийсэн дүрс бичлэгээс тасдан авсан нэгэн гэрэл зургийг цагдаа нар харууллаа. Энэ зурагт, хохирогч цагдаагийн алба хаагч нарын зүг “яг буудах гэж байгаа мэт” хоёр гараа сунгасан байсан нь харагдана. Гэтэл хэргийн газраас ямар ч буу олдоогүй байна.
 
Энэ хэрэг гарсны дараа Эль-Кахон хотын цагдаагийн газрын гадаа 200 орчим хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн гэж эх сурвалжууд мэдээллээ.
Энэ сарын эхээр Умард Каролина муж улсын Шарлотт болон Оклахома муж улсын Талса хотод хар арьст залуусыг цагдаа нар буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа эсэргүүцлийн жагсаал болсон билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг