sonin.mn
МОСКВА. /TASS/. Малайзын "MH17" дугаарын нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн нисэх онгоцыг Украины зүүн нутгийн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтанд байсан бүсээс пуужингаар харван унагаасан гэж олон улсын мөрдөн шинжээчдийн баг лхагва гарагт мэдэгдсэнийг ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч эрс үгүйсгэн няцаалаа.
 
Шинжээчид нэг талыг барьсан, улс төрийн сэдэлтэй дүгнэлт гаргалаа гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ.
Түүний хэлснээр, Оросын санал болгосон нотлох баримтуудыг мөрдөн шинжээчид үл ойшоож, судалж үзээгүй байна.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “манай улс пуужингийн цогцолборууд, тэдгээрийн дотор “Бук”-ийг хэзээ ч Украины хилээр гаргаж байгаагүй” гэв.
Түүнчлэн “Бук” пуужингийн цогцолборыг үйлдвэрлэгч Оросын компанийн техникийн зөвлөх компани болох Алмаз-Антей-гийн удирдлага Москва хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “энэ тайланд техникийн талаас нь хийсэн дүн шинжилгээ алга” гэжээ.
 
Украины засгийн газрын хүчний хяналтанд байсан бүсээс онгоцыг пуужингаар харван унагаасан байх магадлал өндөр байгааг удаа дараа хийсэн шинжилгээний дүн харуулсан гэж тэрбээр хэлсэн байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг