sonin.mn
МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Номхон далайн флотын шумбагч онгоц эсэргүүцэгч байлдааны хөлөг онгоцнууд Алс Дорнодын Сахалины арлуудын ойролцоо явагдаж буй цэргийн сургуулилтын үеэр дайсны шумбагч онгоцыг илрүүлэн устгах сургуулилт хийлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
 
Дуураймал шумбагч онгоцнуудыг бөмбөг болон торпед ашиглан устгасан гэж тэрбээр дурдаад, байлдааны хөлөг онгоцны багийн гишүүд тэнгисийн болон агаарын тулаанд оролцох сургуулилтыг хийсэн гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ хөлөг онгоцон дээр бусад үүрэг даалгавруудыг гүйцэтгэжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг