sonin.mn
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа О.Ганбат томилогджээ.
 
Цагдаагийн хурандаа О.Ганбат нь эрүүгийн цагдаагийн газрын 2-р хэлтэст олон жил ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЦЕГ-ын даргын 497 тоот тушаалаар Булган аймгийн Цагдаагийн хэлтэс байхад нь томилогдож, сум дундын дөрвөн хэсгээ тасаг болгон, цагдаагийн газар болох үед ажиллаж байв.
 
Харин өмнөх дарга Цагдаагийн хурандаа Пагмадоржийн Оростогоо нь ЦЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон байна. Тэр Хэнтий нутгаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Хэнтий аймаг дахь Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, газрын дэд даргаар тус тус ажиллаж байгаад, 2007 онд алс баруун хязгаар Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон 5 жил ажиллаж, 2012 оны 10 сард ЦЕГ-ын даргын Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдож ажилласан юм.