sonin.mn
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд М.Лабэнда Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэв.
 
Уулзалтын үеэр хоёр орны засгийн газар хооронд 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээр байгуулах, Палеонтологи, геологийн чиглэлээр хамтарсан судалгааны төв байгуулах, Польшийн Засгийн газраас жил бүр олгодог тэтгэлгээс гадна Варшавын их сургууль МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж хос диплом олгох “2+2” хөтөлбөрийг эхлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
 
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Польшийн хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ЭСЯ чухал үүрэгтэйг тэмдэглэн, польшийн тал ойрын хугацаанд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.