sonin.mn
БАГДАД. /ВВС/. Иракийн нийслэл Багдад хотын шиитүүд оршин суудаг дүүрэгт амиа золиослогч нэгэн этгээд халдлага үйлдсэний улмаас 17 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархаджээ.
 
Үүний зэрэгцээ Жадида дүүрэгт өөр нэгэн амиа золиослогч этгээд халдлага үйлдэн, найман хүнийг хөнөөж, 29 хүнийг шархдуулсан бол Баяа дүүрэгт болсон өөр нэгэн халдлагын үеэр наад зах нь 9 хүн амиа алдаж, 30 хүн шархадсан байна.
“Лалын улс” бүлэглэл эдгээр халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдэв.
 
Тус бүлэглэл Иракт эзлэн авсан газар нутгаа алдсаар байгаа боловч Иракийн Засгийн газрын хяналтад байгаа хот суурингуудад хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлэн халдлага үйлджээ. 
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг