1998 оны аравдугаар сарын 2. С.Зоригийг хөнөөсөн өдөр. Магадгүй, энэ хар өдөр, Монголын хувь заяаг “харлуулж” орхисон ч байж болох юм. Миний бие цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан мэргэжлийн сэтгүүлчээр тавь гаруй жил ажилласныхаа 17 жилд нь “С.Зоригийн хэрэг”- ийн мөрөөр явсан байх юм.
Аймшигт аллагын маргаашаас эхлэн мэдээлж, санал сэтгэгдэл цуглуулж, ярилцаж, сэжиг таамаг дэвшүүлж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлд хандаж байсан төдийгүй хэд хэдэн номондоо хэвлэсэн. Тэгээд ч, мартагдах шахсан энэ хэргийн “гол гогцоо” зүйлийг зарим талаар тодруулах нь өнөөдөр миний үүрэг гэж боддог. Тухайн үед С.Зориг ямар нөхцөлд байв? Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг монголчууд гар дээрээ өргөн Д.Сүхбаатарын талбайд битүү цугласан хүмүүсийн дундуур орж ирж байсныг нүдээрээ үзсэн хүн, би яалтгүй мөн.
Өргөж явсан хүмүүс нь ч одоо амьд сэрүүн байгаа. Сэтгэл их хөөрч, тэр оройноо би “Хүүтэй юм Монгол” гэж шүлэг бичээд, сүүлд “Чингис” номондоо хэвлүүлж байсан сан. Ганц надад ч биш, бүх монголчуудад тэгтлээ хүндлэгдсэн хүн Санжаасүрэнгийн Зориг л байсан. Зарим настан “Чингис хаан” тэнгэрээс бууж ирлээ гэцгээж байсан сан.
Ард түмэн тэгтлээ хүндэтгэж байсан боловч хэсэг бүлэг хүн, тэр дунд хамтран зүтгэгчид нь хүртэл “Үүнээс яаж салъя даа” гэсэн байдлаар хандаж байсан нь нууц биш. С.Зоригийг харлуулах гэсэн ямар их гүтгэлэг доромжлол явж байсныг хүмүүс мартаагүй ээ.
“Төрийн ордны цонхоор морь харсан” гэж хүртэл тараагаа биз дээ?! Ийм баримт Монголын ардчиллын туг-сүлд болж явсан Дарь.Сүхбаатар, С.Нинж, Ч.Энхээ, “Малыш” Энхтүвшин.... нарын олон хүний дурсамжинд үлдсэн байгаа. Тэгтэл өнөөдөр С.Зоригийг үзэн ядаж байсан бүлэглэлийн зарим төлөөлөгч “С.Зоригийн хэрэг илрээсэй гэж үргэлж зальбирч байдаг” хэмээн бичих болжээ.
Ингээд С.Зоригийн нэр хүндийг сэвтүүлж амжсан, ганцаардуулж чадсан. Үзэл бодлын хувьд нам , холбооныхоо удирдлагын олон хүнтэй таарамж муу болсон. Гэлээ ч шударга үнэний замаасаа хазайгаагүй туйлбартай явсныг нь, дүүдээ бичсэн захианаас та бүхэн уншсан байх. Яг л ийм үед эрх баригч Ардчилсан намынхан гурав дахь Засгийн газар буюу-Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаан, шинэ Ерөнхий сайдын эрэлд гарч билээ. Энэ мөчид хөөрхийг минь хөнөөсөн дөө.
Шинэ Ерөнхий сайдад Да.Ганболдыг долоон удаа зүтгүүлсэн, Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж билээ. Энэ нь С.Зоригийг дэвшүүлэхгүй гэсэн хэсэг хүний нууц бодол байсны гэрч мөн биз?! Тэгээд “аргагүйн эрхэнд” С.Зоригийн нэрийг дэвшүүлсэн. Шат шатныхаа хурлаар дэмжээд Н.Багабанди Ерөнхийлөгч “хүрээд л ирвэл дэмжихэд бэлэн” байсан өдрийн урьд шөнө аллага болж байгаа юм. “Маргааш л болвол энэ хүн тусгай хамгаалалтад орно. Түүнээс өмнө амжиж хөнөөе” гэсэн байдал таны сэтгэлд бууж байгаа биз?!
Үүнийг хуулийнхан “Улс төрийн захиалгат аллага” гэж томъёолсон байдаг юм. Улс төрийн аллага л юм бол манай хэдэн улс төрийн намын удирдлагын хүрээнд захиалагч нь байж таарна даа. С.Зориг, Ерөнхий сайд болоод тусгай хамгаалалтад орчихвол, цаашдаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч .... гээд төрийн хэдэн өндөрлөгөөс салахгүй болох нь мэдээж. Энэ нь хэн нэг хүн юмуу, хэсэг бүлэг хүний, өндөр дээд эрх мэдэлд хүрэх замыг хаахад хүрч болох байв. Ингээд л хөнөөсөн. Зарим хүн, гадаадын тусгай албадтай, тухайлбал барууны албадтай холбоотой хүний захиалга байж болох юм гэдэг. Ингэж хардах үндэслэл бий. С.Зориг бол ОХУ-д сургууль төгссөн, орос сургуультай, Оросын өөрчлөн байгуулалтын үзэл санааг дэмжигч байсан учир барууны эздэд, тэдний “тэжээврүүд”-д буруу харагдсан байж болох л юм гэж үздэг, хуульчид, судлаачид нэлээд байдаг. Хүмүүсийн зарим нь улс төрийн энэ аллагад гэр бүл, хайр сэтгэлийн нөлөө орсон байхыг үгүйсгэдэггүй. Ингээд л С.Зориг маань алагдсан даа.
1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш тэднийд чухам юу болсныг эргэж нэг саная. Тэр өдөр С.Зориг маань асар их ачаалалтай байсан. Маргааш Ерөнхийлөгчид танилцуулагдан Ерөнхий сайд болчих магадлал өндөр байсан учир зарим хүмүүстэй уулзаж учрах хэрэг байсан. Шадар сайд Ч.Пүрэвдоржийн оршуулгын комиссын гол ажлыг амжиж нугалах, гэхчлэн тасралтгүй ажилтай байсаар байгаад үдэш найм есөн цагийн үед гэртээ ирэхэд нь алуурчид гэрт нь тосч байгаад 17-18 удаа хутгалж алсан гэдэг. Зарим хэвлэлд бичсэнээр бол, С.Зоригийг гэртээ ирээд байхад нь алуурчид орж ирсэн гэж бичдэг.
Юутай ч, тэдний дохиололтой хаалгыг алуурчид нэвтэрч ороод хөнөөчихсөн нь үнэн. Талийгаачийг тийм аймшигтай хөнөөсөн алуурчид эхнэр Б.Булганыг хоёр эрхий хуруугаар нь холбож, ариун цэврийн өрөөнд нь түгжиж орхихдоо багаа хуулж нүүрээ харуулаад: “Батаа, Оюунаа гэж өөрсдийгөө дуудалцан ”Эрдэнэтээр битгий оролдоод байгаарай, дараачийнх нь Бат-Үүл, Элбэгдорж шүү! гэж сүрдүүлээд гарч зугтаасан гэдэг. Энэ бол Б.Булганы анхны мэдүүлэг бөгөөд алуурчдыг өндөр эмэгтэй, намхан эрэгтэйгээр төсөөлөн ам зураг зуран сонин хэвлэлд нийтэлж байж билээ. Уншигч Та энд нэг зүйлийг зориуд анхаараарай.
Монголын байтугай, Олон улсын эрүүгийн ертөнцийн түүхэнд, нөхрийг нь тийм аймшигтай алчихаад, эхнэрийг нь дэргэд нь амьд үлдээн, багаа хуулж улаан нүүрээрээ ярилцаж байсан удаа байхгүй юм гэнэ лээ. Нэг бол их дотно хүнээ, нөгөө бол насан туршид нь дарамтад байлган улс төрийн золиос болгох хүнээ ийнхүү амьд үлдээж болох юм гэдэг.
С.Зоригийг алагдчихлаа гэнгүүт тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж тэргүүтэй 80 орчим хүн аллага болсон газар ирж, хэргийн ул мөрийг “балласан” байгаа юм. Энд, сайд дарга нар, цагдаа хуулийнхан, талийгаачийн ойр дотны хүмүүс ирсэн л дээ. Тэгээд л ул мөр нь баларсан. Тэнд Э.Бат-Үүлийн цагаан малгай л үлдсэн.
Хуулийнхан, шинжээчид болохоор энэ хэрэг илрэхгүй байгааг хоёр зүйлээр тайлбарладаг. Нэгдүгээрт, хэргийн газрын үзлэг бүрэн төгс хийгдээгүй. Хийгдэх боломж ч байгаагүй. Хоёрдугаарт, цорын ганц амьд гэрч Б.Булганыг тэр доор нь тусгаарлаж байцаагаагүйгээс болсон гэдэг. Та бас л нэг зүйлийг анхааралдаа аваарай. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж тэнд очсон байдаг. Тийм ноцтой аллагын газарт хамгийн түрүүнд хэргийн газрын үзлэг явуулах тусгай албаны хүмүүсээс бусад хүн орох ёсгүйг Ц.Элбэгдорж маань хэнээс ч илүү мэдэж байсан. Тэгээд ?!
Хэрэг явдал болох үед Цагдаагийн Ерөнхий газрын даргаар хурандаа Д.Мөрөн, Мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Д.Алтангэрэл, Хотын цагдаагийн газрын даргаар, сүүлд Авлигатай тэмцэх газрын дарга болсон хурандаа Н.Ганболд нар ажиллаж байсан юм. Аллагын тухай янз бүрийн баримт сэжиг таамгууд цуварч эхэлсэн дээ. “Алуурчдын хөлөглөн явсан улаан машины жолоочийг барьж гэнэ”, “ Гаднаас нь цустай таван төгрөг олоод хавтаст хэрэгт нь хадгалж гэнэ”, “Хоёр алуурчныг зугтааж явахад нь нэг нөхөр таниад нэрээр нь дуудахад эргэж харж байсан гэнэ” сүүлд тэр хүн учир битүүлэг нас барсан гэнэ.... гэхчлэн тоймгүй их сэжиг таамаг хөвөрч байсан.
Номонд бичсэнээр бол энэ хэргийн гэрч болох, сэжиг таамаг авсан 15 хүн алагдсан буюу учир битүүлэг нас барсан гэдэг юм. Үүгээр бол, их дээрээс унжсан гар байгаа биз? !Д.Мөрөн, Д.Алтангэрэл хоёр “Их өргөн хүрээтэй шалгасан. Одоо хумигдсаар илрэх цэг дээрээ ирж байна” хэмээн удаа дараалан мэдэгдэж байсансан. Тэгж байтал энэ хоёр хурандаа гэнэт халагдсан. Тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг солигдлоо л гэдэг. Бид бол тэр комисс байтугай “хавтаст хэрэг нь” бүрэн бүтэн байдаг эсэхийг ч мэдэхээ больсон.
Ингээд л алуурчид, захиалагчдыг “төөрөгдүүлэх” үйл ажиллагаа эхэлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэргээр АНУ-аас “Ард” Батсүхийг, Францаас Дамирангийн Энхбатыг, Өвөрмонголоос Зууннастыг, Дарханаас гэр бүлийн Далхжав, Даваа хоёрыг гэх мэтчилэн барьж авчраад хорьчихсон. Энэ хүмүүсийг олон сар жилээр хорьж тамласандаа. “Ард” Батсүх нь одоо хаана байдаг гэдгийг мэдэхгүй. Энхбат, Далхжав хоёр нь шоронгийн хүндийг даалгүй таалал төгссөн. Одоо ганцхан Далхжавын эхнэр Даваа л амьд сэрүүн байгаа. Энэ эмэгтэй шоронгийн хүндийг туулж, яаж зовж тамлагдсан гээ. Нөхрийг нь хөдөө аваачиж хэвтүүлээд “С.Зоригийг алснаа хүлээ” гээд хэдэн буу үзүүлж “Энэ буунуудын алинаар нь алуулмаар байна” гээд толгой дээгүүр нь буудаж байсан гэдэг юм. Энэ хөөрхийлөлтэй гэр бүлийн хувь заяаны талаар би “Содон хүмүүс” номынхоо нэгдүгээр дэвтэрт дэлгэрэнгүй бичсэн байгаа.
Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлж авчран, яаж тамлан үхэлд хүргэснийг манайхан сайн мэдэж байгаа. Бараг л детектив зохиол шиг юм шүү дээ. С.Зоригийг алсан хэргээр Францаас Д.Энхбатыг авчирсан хүн бол одоо Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Б.Хурц. Д.Энхбат шоронд яаж нас барсныг гэр бүлийнхэн нь олон удаа ярьж бичиж байсан учир нуршилтгүй биз.
Б.Хурцыг нэг удаа Англид очиход нь хүн хулгайлсан хэргээр нь баривчлаад шоронд суулгачихсан. “Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм” гэж зарим эх сурвалж мэдээлдэг. Ингээд Б.Хурцыг Германы шоронд шилжүүлж, тэндээс Францад өгөх гэж байтал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаран Германд очиж Б.Хурцыг суллуулан, нэг онгоцоор хүрч ирж байсныг манайхан мартаагүй байх. Дараахан нь Германы канцлер А.Меркель авгай Монголд уригдан, өндөр дээд хэмжээнд зочилсон. Ц.Элбэгдорж, А.Меркель хоёр ямар тохироонд хүрснийг мэдэхгүй. Хүмүүс янз бүрийн л таамаг дэвшүүлдэг. “Оросоос зайгаа барина. Европын холбоонд морь нохой мэт зүтгэнэ. АСЕМ-ын уулзалтыг эх орондоо хийнэ” гэх мэтчилэн амлаа болуу гэж таамагладаг л даа. Бас Ц.Элбэгдорж маань Францад нэг удаа зочлохдоо “Арева”-д ураныхаа лицензийг өгчихөөд ирснийг нэхэн санахад илүүдэхгүй бол уу?
С.Зоригийн аллагыг ийм байдлаар, их дээрээс төөрүүлж байсаар алуурчид 17 жилийн ял завшуулаад байна. Би Д.Мөрөн, Д.Алтангэрэл хоёроос олон удаа үнэнийг өчсөн ярилцлага авах гэж уулзсан. “Ярилцлага өгөх болоогүй. Цаг нь ирэхээр дуугарна” гэсээр 17 жил өнгөрлөө шүү дээ. Энэ хоёр, захиалагчидтай хуйвалдсан гэж бодох болсон. Арван долоон жилийн дотор энэ хоёр хурандаа маань Д.Мөрөн УИХ-ын гишүүн, МАН-ын даргын Зөвлөх, Д.Алтангэрэл нь хуулийн дээд сургуулийн захирал гээд тансаг амьдралд умбаж байлаа. Бидэнд нууц юм бол, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, хууль хяналтынханд бүх үнэнийг дэлгэн тавьж болно биз дээ? !
Би, бодохоос харамсдаг. Ц.Элбэгдорж маань энэ 17 жилийн дотор, найман жилд нь Ерөнхийлөгч, бусад жилүүдэд нь Ерөнхий сайд, намын дарга гэхчлэн, эрх мэдлийн “толгой” бүхэн дээр гишгэж явсан. Нээрээ л С.Зоригийг хамтран зүтгэгч халуун андаа гэж бодож явсан бол энэ аллагыг илрүүлчих боломж байсан. Тэгсэн чинь нэг л хөндий, хүнийрхүү хандаад, бараг л нэрийг нь сонсохоос айдаг юм шиг харагдаад байдаг. Хардаа та нар! “Хонхны” Цогтсайханы ямар сайхан хөшөө цогцолбор босгов? Тэгсэн чинь С.Зоригийнх болохоор, тэр нэг байшингийн сүүдэрт жижигхэн баримал “нуучихсан”. Ингэж л хандаад байгаа юм даа.
С.Зоригийг хөнөөсөн аллагын хавтаст хэргийг нэг удаа цагдаагийн хоёр генералд уншуулсан гэдэг юм. Тэр хоёр улсын Ерөнхий прокурорт тус тусын дүгнэлтийг хүргүүлсэн байдаг. Хоёр дүгнэлтээс гарцаагүй тохирсон нэг өгүүлбэр байдаг гэсэн. Тэр нь “Энэ хэрэгт Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Энхбаатар гурвыг зайлшгүй шалгах шаардлагатай” гэж. Тэр дүгнэлт улсын Ерөнхий прокурорын газарт одоо байдаг эсэхийг мэдэхгүй. Удирдлага нь олон удаа солигдсон. Устгачихсан байхыг ч байг гэх газаргүй л болов уу. Таны анхааралд бас л нэг зүйлийг онцолж байна.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуутаа яаравчлан Э.Бат-Үүлд Улсын баатар цол, Д.Энхбаатарт генерал цол олгосныг та бүхэн санаж байгаа байх. Монголын ардчилсан хувьсгалд амь хайргүй зүтгэсэн, Улсын баатар болвол ч болчихмоор хүн олон бий юмсан. Ц.Элбэгдоржийг индэр дээр үг хэлж байхад Дарь.Сүхбаатар дэргэд нь төрийн далбаагааар даллаад “Хонхны” Цогтсайхан дайчин дуугаа хадаагаад зогсож байдагсан. С.Нинжийг Үйлдвэрчний соёлын ордноос гарч ирэхэд нь тэр мянга мянган хүмүүс гар дээрээ өргөөд явж байсансан. Ч.Энхээ, Д.Батзориг, Д.Сосорбарам, Баасан лам, “малыш” Энхтүвшин, П.Нэргүй, Г.Бошигт гээд хувьсгалын тэргүүн эгнээнд амиа золиослон явсан хүмүүс мартагдсан. Хэн тэднийг мартуулав?! Олны нүднээс хэн тэднийг нуув?!
Би бас С.Зоригийн ах С.Баяр, дүү С.Оюун хоёрт гомдоод байгаа юм. Би л тийм сайхан дүүгээ юмуу ахыгаа, тийм аймшигтай алуулчихсан бол юун УИХ-ын гишүүн, юун Элчин сайд ! Монголдоо гишгэх газар мухардвал олон улсын хэмжээнд, шудрага бүхэнд хандан, мөргөж гуйж байхсан. Тэгсэн чинь 17 жил өөдтэй дуугарсан ч үгүй. Өөрсдөө тансаглаад л өнгөрлөө дөө.
Цорын ганц гэрч Б.Булганыг нэг жил хорьж саатуулаад саяхан суллалаа. Уул нь “С.Зоригийн хэрэг” төвөггүйхэн илэрчих хэрэг юмсан. Сэжигтнийг Б.Булгантай нүүрэлдүүлэхэд л “мөн” “биш” хоёр ялгарна. Энэ удаа Булган маань юу гэж гэрчилсэн юм, мэдэхгүй л байна. Удахгүй тодорхой болно биз.
Хөөрхий дөө, сонгууль болгоны өмнө талийгаачийн нэрийг барин эрх баригч нам нь хэдэн суудал авдаг болсон. “Юу байхав, дор нь илрүүлчихнэ. Бараг эздийг нь олж байгаа” гэх шиг юм яриад, сонгууль өнгөрөхөөр л таг чиг болдог. Талийгаачийнхаа сүнсээр ингэж тоглож болно гэж үү?!
2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн өмнө “С.Зоригийг алсан аллагын хэрэг” илрэх гэж байгаа гээд гэрч Б.Булган, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн малчин Б.Содномдаржаа, Эрдэнэтийн ГОК-ын гуанзны тогооч Т.Чимгээ нарыг баривчлаад хорьчихсон байгаа. Би уулзаж л болох бүх хүнтэй уулзсан. Хоёр ээжтэй нь дэлгэрэнгүй ярилцлага хийснээ “Өдрийн сонин”-ныхоо есдүгээр сарын эхний дугаарт нийтэлсэн. Аймшигтай юм билээ.
Таксины жолоочийг мөчилж алаад шоронд 25 жилийн ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар гэгч залуу “Би С.Зоригийг алсан” гэж хэрэг хүлээгээд өөрийн төрөл хамаатан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт хамсан оролцсон гэж өчсөн юм билээ. Тэгээд л Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёр С.Зоригийг хөнөөсөн гэдэг мэдээлэл цацагдан, сэжигтнүүд одоо хүртэл хоригдож байгаа. Энэ хоёр хүнийг эхнээсээ ямар байдлаар сэжиглэж, баривчилж, хэрэг хүлээлгэх гэж юу болсон нь хоёр ээжийн ярианд тодорхой бий. Би, тагнуул хуулийнхны шалгаж байгаа, одоо мөрдөн байцаалт нь дуусаад прокурорт шилжиж байгаа хэрэгт холбогдогчдыг тэр нь зөв, энэ нь буруу гэж хэлэхгүй. Харин, гурван гол зангилгааг гадны нөлөөгүй, мэргэжлийн өндөр түвшинд, хуулийн дагуу тайлж шийдээсэй гэж бодсон юм.
Нэгдүгээрт, гол захиалагч нь УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг юм бол тэр хүнийг амьд сэрүүнд нь энэ хэргийг яагаад хөндөж тавиагүй юм? Ер нь Ш.Отгонбилэгийн учир битүүлэг үхэл ч үүнтэй алсаараа холбоотой биш байгаадаа хэмээн бодоход хүргэж байна. Одоо бол “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн байдлаар хандаж байгаа.
Хоёрдугаарт, Ш.Отгонбилэг гэдэг хүн чинь Эрдэнэтийн дарга байхдаа тусгай онгоц хөлөглөдөг, хамгаалалтын алба гэж булиа залуучуудаар хамгаалуулсан, том хүн байлаа шүү дээ. Тийм хүн, С.Зоригийг хашраах ч юм уу алуулах гэж хөдөөний малчин залуу, тогооч эмэгтэй хоёроо явуулж байдаг юм уу?!
Гуравдугаарт, С.Зоригийг Ерөнхий сайд болгох гэж хамгийн их дэмжиж байсан хүн бол яалтгүй Ерөнхийлөгч Н.Багабанди. Багабанди Ерөнхийлөгчийнхөө дэмжиж байгаа хүнийг баруун гарынх нь найз Ш.Отгонбилэг алуулахаар хүн явуулж байх уу?
“С.Зоригийн хэрэг”-ийн сэжигтнүүдэд прокурор ялын тогтоолоо үйлдэн, тун удахгүй шүүхээр шийдэх юм байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр маань ТЕГ-ынхаа “жолоо цулбуурыг” атгаад сууж байгаа. Хоёулаа л Монгол төрийн толгойд олон жил суулаа. Сонгуулийн өмнө “С.Зоригийн хэрэг”-ээр мөн ч олон шоу хийсэн дээ. Уул нь дээрээс тэнгэр, дэргэдээс бурхан харж л баймаар юм даа. Сэтгүүлч би төдийгүй, Монголын ард түмэн, олон сонгуулийн өмнө хууртаж хаширсан байгаа шүү. Олон ч хүн хилсээр хохирсон. Тиймээс энэ удаад хэн нэгний юмуу, хэсэг бүлэг хүний тулгалтаар биш, гарцаагүй нотлох баримтаар энэ хэргийг үнэн зөв шийдээсэй гэхдээ өвгөн сэтгүүлч нь үүнийг тэрлэв.
Санжаасүрэнгийн Зоригт
ХҮҮТЭЙ ЮМ, МОНГОЛ
Аймтгай нэг нь үүрэндээ шигдэж
Айдаггүй нэг нь нарсанд наалдаж,
Нар байвч гэрэл нь үзэгддэггүй
Намар боловч жимс нь дэлгэрдэггүй
Хаашаа орчлон бэ?
Хачин заяа вэ?
Эрлэгт эмээллүүлсэн юм шиг
Энэ Монгол дуусах юм гэж үү!
Хойт эцгийн гар дарж
Холын гүнжийн царай харж
Хот нь үгүйрч, заяа нь барагдсан
Хорвоогийн нэгэн буурай төрөлтөн
Хаашаа орчлон бэ?
Хачин заяа вэ?
Өвөр дээрээ биднээ тэврэх
Өгөөмөр гар байсангүй гэж үү
Ярих үг нь шивнээ болсон
Ял үүрч гэмтэн гэгдсэн
Яадгаа алдсан “Цахиур Төмөрүүд”
Яалтгүй бид үнсэнд хаягдсаан.
Хаашаа орчлон бэ?
Хачин заяа вэ?
Элгэн халуун Монголоо гэсэн
Эр хүйстэн байна уу, үгүй юу?
Хорьдугаар зууны сүүлчийн арван
Хорвоод мэндлэх тэрхэн агшинд
Хойморын цагаан сахиус амилж
Хотол монгол шилгээж бослоо
Ардчилал эхийн бүүвэйлж байсан
Арван хэдэн хүүхэд өсчээ
Алтан соёмботой тугаа мөрлөн
Аавын хөвгүүд өндийн босчээ
Сүх жанжны өргөн талбайд
Сүүн цацлаар мөндөр бууж
Эзэн Чингисийн хөх туг
Эмээл дээр дэрвэж байна.
Хүнийх биш, монгол
Хүүтэй юм, монгол
Бүүвэйн дуунаар амилсан эзэн
Бүүргэн дээрээ өндийж байна.
Хуучин хууль-тамын тунхаг
Хуудас цаас-намын заалт
Өрөөсгөл хэлцэл-өрийн данс
Өршөөл эрсэн-өргөх бичиг
Ийм л орчлонгоос,
Ивээлгүй харанхуйгаас
Түмний хилэн эх барьж авсан
Түүхийн баатар өндийж бослоо.
Хад бутраах очир-эрдэнийг
Халуун гарт чинь бариулж мордуулъя
Нарны цацраг таслан атгуулж
Нанжин гөлмийг чинь сүүгээр мялаая.
Хүнийх биш, монгол
Хүүтэй юм, монгол
Буурал хорвоод булагдсан дарь-
Буян заяагаа чамд даатгая
1990 он
Г.Жамьян
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)
Сэтгэгдэл0
yagad olnii tanil gedgeer turii bariad bgaa yum be. Shalguulah l estoi shd
Орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын захиалгат бичлэг. Үнэндээ МАН-ын Цагдаагийн дарга байсан Мөрөн АН-ын дарга нарыг бүгдийг нь хүчээр хэргийн газарт дараа нь оруулж мөр баллах ажлыг хийсэн. Тиймээс Зоригийн аллага бол МАН-ын үйлдсэн хэрэг. Уг аллагаас МАН хамгийн их хожсон.Орост НАХЯ-ны сургууль төгссөн МАН-ын мэргэжилтнүүд чекист арга барилаар хийсэн хэрэг. Харин Жамъян гуай МАН-аасаа хэдэн төгрөг аваад зөнөг өвгөн шүлсээ үсчүүлээд орилж бахирч Дожоодорж агсаны араас гүтгэгчдийн эгнээнд оржээ дээ. Ээж нь нялх хүүхэд болоод уйлаад дуудаад байсан ч гэх шиг тэнэг балай юм бичдэг энэ өвгөнөөр МАН ийм хөгийн юм бичүүлэх гэж.
ЭНЭКХЭРГИЙГ хятадын тагнуулын байгууллага стратегийн тагнуулуудаар дамжуулан хийсэн хэргийг илрүүлэхгүй байсан нь улс төрийн шалтгаанаар нөөцөнд хадгалаж байсан энэ хэрэгт ажиж байхад эрлийз голдуу хүмүүс маш зохион байгуулалттай энэ хэргээр тоглолт хийж байна ер нь хараарай монголын төлөө хэн цор цор хийнэ тэр л татагдах магадлалтай ер нь тэгээд монголчууд аль эрт хятадын эзэмшилд орчихоод байгаагаа мэдэхгүй л хуваагдаад сонгууль өгөөд гүйлдэж байна удахгүй ерөнхийлөгчийн засаглалтай болгох санал хураалт болно тэгээд л дахин санал хураах ажиллгааг зохион байгуулна тэр нь хятадад дагаар орох тухай байх болно учир нь тэр үед холдоо 10 жилийн дараа ммонголчууд цөөнхи болж дундад иргэн улсын иргэд монголд олноор ирж олонхи болсон байна ардчилалын жамаар олонхи нь хяятадууд болсон байх болно энэ ажиллагаа 1997 оноос эхтэй юм шиг
HUUE JAMIYAN GUAI TA SOGTUU BN U ALI ESGUI BOL BUUR ZUNCHIHSUN U UGUIE TA SOLIORSON BN. UY N ACEAM BE. ZAHAIALGAT UM BICHIJ BOLOH L BAIH GEHDEE MONGOL ULSYN SOYOLIIN GAVIYAT ZUTGELTEN GUAI TA ARAI ARAI GEHED BUUR DENDUU ARAI CH DEE BOCHIHJEEE
Тагнуул энэ удаа нилээд зүйл олсон байх аа, Батүүл одоо өнгөрсөөн
АЙМААР ЮМАА. БАТҮҮЛ ЯАЛТЧГҮЙ Л ХОЛБООТОЙ БОЛЖ ТААРААД БАЙНА. ХАНГАЛТТАЙ БАРИМТ БАЙГАА БОЛОХООР Л САЯ ЭРҮҮ ҮСГЭЭ БИЗ. ЭЛБЭГДОРЖ ГУАЙ Ч БАТҮҮЛЭЭС ЗАЙГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ. НЭГ ЮМ Ч ДУУЛГАХ НЬ ДЭЭ.
hun gutgeh nugel shu!!! Teeer jil S. Zorigiig toriin ordonoos sheelee enee teree geed ih gutgesen dee!!! Tun udalgui Sorig aluulsan!!!
Hurtsiiig shalga ter hunteil holbootoi
Ёстой тэнэг үхэр монгол өвгөн байна даа. Зайлуул. Иймэрхүү өвгөчүүд, мөн түүний дараа дахиад 2 ч үеийнхэн үхэж дуусч байж буюу дахиад 20 жилийн дараа л монголд нэг эрүүл саруул юм ярьдаг хүмүүс гарч ирэх байхдаа.
Жамъяан гуай таньтай дэндүү үзэл бодол нэг байна шүү, одоо тун удахгүй болсон л гэж байна шүү дээ, хэн мэдлээ, Бат-Үүлийгээ золиослоод хэргийг хаах гэж байгаа юм уу, ёстой мэдэхгүй их бага хэмжээгээр таны нэрлэсэн Элбэгдорж, Бат-Үүл, Энхбаатар гурав холбоотой нь маргашгүй үнэн байх гэж хувь хүнийхээ хувьд бас хардаж явдаг, хэрвээ үнэн бол 18 жил энэ хүмүүсийн явж ирснийг бодохоор ой гутаж байна шүү, улсын баатар, ерөнхийлөгч, бригадын генерал аймаар, зүгээр л аймаар, муу явахаар сайн үх
Хуулийн байгууллага ажиллаа тайван хийгдээ, худлаа бvлтэрч захиалгаар гуцахаа болиоч ээ эргvv нараа
Жамьяан гуай үзэл бодлоо бичлээ гээд хуулийн байгууллага ажлаа тайван хийж чадахгүй юу? Харин ч улс орон сүйрч байхад бид дэндүү тэнэг хүлцэнгүй харанхуй сууж байгаа юм биш үү?? Чам мэтийн бууны нохой харин олон долоон юм донгосох хэрээггүй байх аа
Бид хуулийн дор амьдармаар байна аа. Хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас жирийн иргэд л хохирч байна
Хуулийн салбарынханд ажиллах болоцоо олгох хэрэгтэй. АН-хан болих хэрэгтэй шүү сая шаардлага гэж нэг юм бичсэн байсан
яг л бичсэн байнда агуу хүн шүү жамьян гуа
хуулийнхан гарцаагүй баримтан дээр гаргаад ирж дээ. нөхөд нь зайгаа аваад ирэхээр батүүл дэвхцээд бна
Olnii ug ortoi doo aluurchid uil laigaa ur huuhedteigee heden uyeeree edelnee .
ЗАХИАЛГААР БИЧСЭН БАЙНА содбилэг шуналтай өвгөнд их мөнгө өгсөн биз бид чтэр үёийн хэвлэлээс олон юм уншиж байсан
Жамьян гуай таныг дэмжиж бна. Хуулийн байгууллага Бат-Vvлийг яллагдагчаар татсан нь vндэслэлтэй л юм бна. Ер нь олны vг ч ортой гэдэг. Бат-Vvл шалгуулахаас элдвээр эсэргvvцээд байгаа нь ямар учиртай юм бол доо.
Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөхөд энэ хэрэг дахиад бүрхэг болох болох нь ойлгомжтой.
За өвгөн Жамьяан гуайнхаар бол Бат-Үүл биш эзэн нь Элбэгээ болоод явчихаж байгаа юм биз дээ. Ард түмэн хүчний байгууллагууддаа л итгэхээс дээ. Эсвэл Жамьяан гуайдаа итгэдэг ч юм бил үү? Нээрээ Бат-Үүлийг эвгүйтүүлээд байгаа юм болов уу? Тэгвэл яагаад Бат-үүл сандраад уймраад сүйд болоод байна Олон таамаг сэжүүр байна даа
Elbegee holbootoi um bishuu er n.
Энэ лалрыг хорьж шалгаач ээ. үймээн самуунд уриалан хулгайч нараа турхирч байна. Өөрөө хотын дарга болоод жагсаж цуглахыг хориглож өөр хэн нэгэн ингэвэл онигор нүдээ том болгож ирээд нийгмийг үймүүлэх гэж байна хохь чинь шүү гээд орилдог байсан. гэтэл одоо өөрөө ингээд уналаа баасны хорхой чинь...
ОРОСЫН ТӨРИЙН МАФИ , ОТГОНБИЛЭГ НАРТАЙ НИЙЛЖ АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭЖ ХАРДДАГ.
t1 zunug uwgun soliorxoo l bolichix.chi bol barag ilryylchixeed baigaam baina tiim yy.adiin muu sanaagaa uxaan geed bodchixson jinxene lalar baina
Зориг агсны нэрээр мөн ч олон хүн хоолтойгоо залгаж байна даа.Одоо бол яаж ч үзээ нэ хэрэг илэрхээсээ өнгөрсөөн.За яахав Булганы мэүүлгээр хэн нэгнийг золигт гаргаж болох л юм гэхдээ дараа нь Булган мэдүүлгээ яаж өөрчилөхийг хэн мэдэж байгаа юм?
Зөвхөн мэдүүлгээр биш тэрийг чинь үс ноос гээд олон юмаар нотолгийн за
Тэр үс ноос,бас бус олон юм чинь байгаа юм бол өдий олон жил үхсэн балуугаа хийж байсан юм ? Яг таг нотлох баримт байгаа юм уу? Үнэндээ бол Булганы ам мэдүүлгээс өөр юу ч байхгүй ш дээ.
булган эби үүлээ , хөдөөний 3
ene ovgoniig joohon deehnii ulsuud bugd medne doo. teneg gar gej.
Элбэгээ холбоотой. Түүнээс мэдүүлэг авсан юмуу? Яагаад түүнийг асуудаггүй юм бол? Бат-Үүлийг шалгаж байгаа нь болж байна одоо улам лавшруул. Элбэгээ тэр үед яагаад хуулийнхныг давж хэргийн газрыг бужигнуулав. Энэ л их сэжигтэй байдаг даа.
А хувилбар. Бат-Үүл гүйцэтгэгч нь, Элбэгээ ч юм уу захиалагч нь. Эхлээд Элбэгээ Бат Үүлийг өмгөөлж байснаа, дараа нь түүнийгээ нохойд хаяад өгчихье гэж бодсон байж болох юм. Одоо өөрөө төрийн хамгаалалттай, Бат-Үүл очоод барьж аваад орилоод байхгүй дээр. Б.Хувилбар. Бат-Үүл угаасаа азгүй гар. Хэрэгт холбогдолгүй. Малгайгаа мартаж явснаас болоод энэ хэрэгт гүтгэгдэж буй. Энэ хэргийн Захиалагч нь юм уу аль эсвэл өөр ямар нэг байдлаар холбоотой нь Элбэгдорж байж магад. Үгүй ч байж магад. Тэглээ ч гэсэн одоо Бат-Үүл дээр энэ хэргийг малгайгаар нь ашиглаад тохчихъё гэсэн бодол Элбэгдорж, МАН нам хоёрт төрж байж болзошгүй. Хэрэв Б хувилбар мөн бол Бат-Үүл бачуурч үхэх гэж байгаа нь тодорхой. Гэхдээ надад баримт байхгүй хойно, яаж үйл явдал хөврөх нь вэ, харж л байя. Өчигдөр Бат-Үүлийн хэлсэн ярьсанд нэлээд үнэний хувь байсан шүү.
Зориг маань ч гэх шиг... их л батvvлийг хаацайлах гээд бvvр ядчиж ээ энэ евгент
17 jil sudalsniig oilgoj bolno. Gehdee sudalgaagaa ehneesee buruu medeelleer ehleh haashaa um. Ardchilsan huchnii 2 dah zasag bsan um shuu Elbegdorj eronhiilogchiin zasag. Tuunii daraa Narantsatsralt tegeed amarjargal bsan
Jamyan guai ug ni hashir hun, gehdee ih tuilshirdag, barits muutai, evgui hun shig sanagddag. Hun ni ugaasaa tiim baij magadgui, er ni hunii aranshin zasrahgui sh dee, ugaasaa.
ҮНЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БИЧЖЭЭ.
бат-үүл, элбэгдорж 2 энэ хэргийг үйлдсэн гэдэг нь тов тодорхой байна даа. "Дараагийнх нь бат-үүл, элбэгдорж нар шүү гэж хэлсэн" гэж хэлээрэй гэж гэрчид энэ 2 цээжлүүлсэн байна. Бүр энэ 2-ын одоогийн байгаа байдал, сандрал энэ тэр нь нэг л сэжигтэй байна. Жамьяан гуай үнэнийг өгүүлсэн байхаа
Өвгөн ах минь урт наслаарай.
элбэгээ эрх мэдлийн төлөө юу ч хийж чадах хүн гэдэг нь нэгэнт монголчуудад тодорхой болж хүн бүр итгэл алдраад байгаа шүү
ELBEGDORJ GEDEG AYUL BUHII ORT DIVGARANZIIG MONGOLIIN ARD TUMEN TUUNII OMII AMAND HUURTAJ TOLGOI DEEREE GARGASNIIHAA GORIIG HANATLAA AMSLAA GEVCH TENGERLEG ZAYAATAI MONGOLIIN ARD TUMENII ZAYAA BUYAN IH TENGERIIN TAMGATAIARD TUMEN UCHIRAAS ZAG ZUURIIN MUU HULGAI NAR UIL LAIGAA EDLEH ZAG NI BOLLOO MONGOLIIN UE UEIIN OLON BOGDUUDIIN HELSNEER MUU MUUHAI YAVDLIIN UIL LAIGAA DAAJ CHADAHGUI TURUUCHEESEE MONH TENGERIIN GESGEEL HURTEJ EHLEED BAINA BATUUL GEDEG LALARIIN SANAA BODOLTOI BUZAR MUU UILSTEI OGOR ZAGAAN TOLGOITOI ALUURCHIN BUH HUIVALDSAN ALUURCHIDAA BUGDIIG NI CHIREED BAIDAG GAZARAA OCHIH GEJ BAINA ARDCHILAL GEH OMHII JORLONG HULGAICH UHDEL OTNUUDTEI NI BULSAN MONGOLIIN ARD TUMNII NURUU TENIIH ZAG IRJ BAINA
Bulgan avgaigaas mash ih yum garna daa. yaltgui l Bulgan holbogdoh yostoi! Zaaval ilernee. Bulganig yagaad sullav???? ened hergiin uchir bnadaa Ter avgaig horiod l baitsaagaad l bh heregtei baimaar
zorig Amid baigaa tsagt huzuugui atigar hulgaich hezee ch deeshee oodlohgui baisan. huzuugui hulgaich allaga hiisniihee daraa baiar hooroo nuuj chadahgui baisan shuu dee. huzuugui tarvaga zorigiig mash ich Uzen iadaj ooriinhoo alia salbadai nartai hamtarch zoddog baisniig meddeg humuus baidag. ul moroo ballahiin tuld 80 orchim bish 200 -aad huniig hergiin gazar oruulj taliigaachiin deeguur harailguulsan gedeg. sanaataigaar ul mor ballasan
Багабандиас эхлээд бүгдийг нь хорьж шалгах хэрэгтэй байхаа.
Дээрх бичсэнийг уншаад Энхбаатар, Бат-Үүл гэсэн хоёр буриадад оросын эрлийз Зоригийг цааш харуулах сонирхол байжээ гэж бодогдлоо. Нэг буриадын том хөвүүн нь хүн хутгалсан хэргээр шүүхээс ял сонсжээ. Шүүх хурлын дараа сонины сурвалжлагч хэрэгтний эцгээс манаа сбодлыг нь сонирхоход "Тэртэй тэргүй ял авах байсийн бол муу золигийг гүйсээшихгүй" гээд хөмхийгөө зууж байсан юм гэнэ лээ. Алуурчдын хүрээ тэлсээр...
Тухайн үед АН-хан бас л хөл толгой нь мэдэгдэхгүй хоорондоо толхилцож,эв эегүй байж байгаад Зоригийгоо алсан. АН-хан өөрсдөө алсан. Тиймээс Элбэгдоржийн үед энэ хэрэг илрэхгүй ээ.
Ажлын хэсгиын ахлагч хурандаа Алтангэрэл нутгийн дүү ,цаашлаад нутаг орныхоо нэр нүүрийг авч гарахын тулд энэ хэргийг завааруулсан даа
Мөрөнч яахав албан тушааоын хариу барьж хэргийг будилаантуулахын тулд казиноогын хэргээр шоудсан юм
Энэ хэрэг тухайн үедээ илэрсэн лдээ ажоын хэсгийхэн хэн алсныг нь удам судартай нь хэлж чадна Бат-Үүл аавыгаа их зовоож бөйгаа хүндээ, Элбэгдорж өөрийнхөө эрх ашгийн төлөө хэнийгч цусгүй алах хүндээ гэж Алтангэрэл найз нөхөддөө ярьж байсан гэсэн шүү
Aav ni aguu xun bsan ooroo adgiin novsh 1990 ond yuyu gej xutsaj uls toriin tovchoonii 9 xon xuniig tusgai xangamjtai idlee uulaa geed garch irj bsan getel oorsdoo 20-n xedxen jiliin daraa yaj bayjij ard tumneesee tasraa ve teriig bugd medne sots niigmees avax ym ch bgaa xayx ym ch bgaa ym lbol sots niigmiig muulna ex ornoo odoogiin Skandinoviin ornuud shig bolgood xuts bai Bat uulee uzen ydaj bnaa
аллагын уяа хөвөрсөөр элбэгдоржид хүрч байх шив
Хамаг учир С.Зоригийг Н.Багабанди хамгийн их дэмжиж байсан мэтээр бичиж,"бичуулж" байгаад юм биш уу ?
С Баяр их сэжигтэй шүү Зоригын аллагын үеэр доллорын саятан болсон гэсэн шүү хамаг хорыг С Баяр хийсэн байхаа аллага болонгуут эхнэр Хулангаараа казиногын хэргийг илчлүүлж хэргиыг будилаантуулсандаа
Багабанди- муур багш.
Би, бодохоос харамсдаг. Ц.Элбэгдорж маань энэ 17 жилийн дотор, найман жилд нь Ерөнхийлөгч, бусад жилүүдэд нь Ерөнхий сайд, намын дарга гэхчлэн, эрх мэдлийн “толгой” бүхэн дээр гишгэж явсан. Нээрээ л С.Зоригийг хамтран зүтгэгч халуун андаа гэж бодож явсан бол энэ аллагыг илрүүлчих боломж байсан. Тэгсэн чинь нэг л хөндий, хүнийрхүү хандаад, бараг л нэрийг нь сонсохоос айдаг юм шиг харагдаад байдаг.
Elbegee l sejigtei baina daa
Elbegdorjiig shalgah heregtei
erlegdorjiig shalgahad hergiin uchig tailagdana daa
HOVDIIN NEG GUIGACHIN EDOR MONGOLIIG SAMARCHIHLAA ZORIGIIN UHEL ELBEGDORJTOI ZAAVAL HOLBOGDONO GEDGIIG BATUUL HELJ NOTOLJ L TAARAA
Би Д.Мөрөн, Д.Алтангэрэл хоёроос олон удаа үнэнийг өчсөн ярилцлага авах гэж уулзсан. “Ярилцлага өгөх болоогүй. Цаг нь ирэхээр дуугарна” гэсээр 17 жил өнгөрлөө шүү дээ. Энэ хоёр, захиалагчидтай хуйвалдсан гэж бодох болсон. Арван долоон жилийн дотор энэ хоёр хурандаа маань Д.Мөрөн УИХ-ын гишүүн, МАН-ын даргын Зөвлөх, Д.Алтангэрэл нь хуулийн дээд сургуулийн захирал гээд тансаг амьдралд умбаж байлаа. Бидэнд нууц юм бол, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, хууль хяналтынханд бүх үнэнийг дэлгэн тавьж болно биз дээ? !
Алтангэрэл нутаг усныхаа нэрийг хамгаалахын тулд Элбэгдоржийг хамгаалж хэргийг будилаантуулсан байхаа тиймэрхүү юм ярисан сураг байдаг юм
Бат-Уул Эбэгийнхээ тухай яриад эхэлсэн юм биш уу?
Энэ зөнөг өвгөн өөрийгөө нэг их хэлмэгдсэн гэж яридаг.Дээхний хүмүүс ёстой хүн муутай гар байсан гэдэг юм билээ.
JINHENE HUN CHANARTAI ARD TUMNIIHEE TOLOO GESEN UNENCH SHUDARGA HUN INGEJ DUUGARCH BICHDEG YUM TARI NI TEMBUURSEN MAL MIN CHINIIHEER BOL ZORIGIIG ELBEGDORJ BATUUL BAYAR GURAV HUIVALDAJ ALAAD LALAR BAATAR TERBUMTAN HULGAICH BAIH NI ZOV YUM BIZDEE ESTOI HUZVAA MUU NOHOIN SHEES MIN 202 9 44 39 -n ERGUU TENEG DUURCIHSEN ARDCHILSAN HUJAAD HANDAJ HELEV
Yuutai ch hergiin ul muriig sanaitaagaar hun bujignuulj arigahyg oroldsond n Elbegdorjid hariutslaga toots geheer ineedemtei ch yum shig. Tegsen murtuu Yag l tiim yum bolcvhihson ene hun uheed ene hun oroi deer n baidag holbootoi ch yum shig
Harin ch minii bodoj baisan sanaliig hunduj bichsen bn,,,bi tanitai sanal neg bn,,,minii bodoloor bol ene hergiin gol zahialagch hun in Elbegdorj Batuul zugeer l togloomnii hun bolood unguruh gej bn. Elbegdorj bol buur ankhnaasa ene bugdiig zohion baiguulj bodoj ywj irsen hun here Zorig bolood tuhain ueiin ardchilsan holboonii gol bolovsroltoi humuusiig ehnees in jagsaalaas gargaj Zorigiig duusgaj Batuul,r suul bariad duusah gej bn,,,iimd ene heregiin gol hun bol Elbegdorj.
Энэ сэжигтэнгээр нэр тодорсон нехдууд нийгмийн аль ч тевшинд хариуцлагыг устгаж дураар авирлах замыг дардан болгосон. Тийм учраас одоо болтол хийсэн хэрэгтээ хариуцлага хулээж ял эдлэхгуй байсаар байна. Нотлох баримт бурдсэн л юм бол тулгаад тасалчихаач
Товарищ Жамьян чи бол Монголын сүүлчийн сайн сэтгүүлч.Мөрдсөн хэргийнхээ үр дүнг үнэнээр нь үзээд явахыг чамд ерөөе. Чам шиг сэтгүүлч Монголд дахин төртөл хагас зуун хэрэгтэй.
Монголчууд бидэнд лалар царайлсан батүүл их гай болсон. Бусдын эмийг эдэлдэг баригдахаараа эрийг нь алчихдаг ард түмнийг элдвээр доромжилдог ийм үхширсэн шуналтан ардчилалын баг өмссөн новш хотын дарга болонгуутаа фашист авир гаргаж сонгуулиар унангуутаа гэгээнтний дүрд тоглож элдэв юм бусдаар сараачуулж сандарч тэвдэн өөрийнхөө нүглийг булахыг оролдож байна.
Jamyan guaigaar uneheer baharhaj bna. Henees ch younaas ch aidaggui jinhene setguulch hun. Tanaar baharhaj bna. Ta tuuhend monhod uldeh unenii toloo temtsegch hun
hoorhii muu saaral ustei lalar ih udahgui bolj dee ongorhoosoo omno elbegdorjiig sain gorj ogood neg moson bolgoh heregtei
ta bvgd bid bvxen medej bgaa s zorigiig nomtoibayriin aaw bolon tvvntei oir dotno mergejiliin xvmvvs xunuusun tereer unuudur mongold xen uy xiix yaxiig medej bui jinxene buzar tereer xytadiin jinxene gar xul gexdee ene xvmvvsiig ustgax ajillagaa ywagdana ta nariin tsag duusch baigaa murun xurandaa ta aix bolno oxiduudiig chini xunuux bolno vnen ylna ard tvmen olno
Мөрөн нухчихсан юм биш үү?Энэ хүн бүгдийг мэдэж байгаа
Зоригийн хэрэг яах вэ томчууд өөрсдөө нухсан, одоо жаахан ажлаа хиймээр бна. Дээр доргүй эзэн хааны захиасыг мартаж урдах нөхдөөс мөнгө гуйгаад л, тэгснээ Цагаан сар болохоор баахан өөх үнэртүүлсэн нөхөд дэлхийн эзэд нь бид тэнгэр заяатай хүмүүс гэж бүлтрээд л. Уйгуржин бичгийн оронд ханз үзэх ойртоод л байх шиг. Тэрэндээ тулбал 16 дахь РЕСПУБЛИК болсон нь дээр шүү. Элбэгдорж нар уншвал Би тайван амрамаар бна!!!