sonin.mn
Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй 35 нэр дэвшигчдэд өнөөдөр дүүргийн Сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардууллаа.
 
Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” хэмээн заасан.
 
Үүний дагуу 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдэд ийнхүү нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулав.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг