sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан.
 
Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлахаар болсон. Үүнээс өмнө НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодоор хэлэлцэж байгаа юм. Өчигдөр  НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж, мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн бол өнөөдөр НИТХ-ын “Аз жаргалтай хот” хороо, Нийгмийн хөгжлийн хороо хотын даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж төсөлд тусгах саналаа боловсруулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.