Аки башёд бэртлийн улмаас зодоглож чадаагүй Их аварга Хакүхо М.Даваажаргал эмчилгээнийхээ завсар эх орондоо ирэхээр болов. Тэрбээр нөгөөдөр Монголд ирнэ.
Өнгөрсөн 7 дугаар сарын башёгийн үед баруун хөлийн эрхий хуруундаа бэртэл авсан ч зүүн хөлнийхээ бэртлийг хүндрүүлэн сэдрүүлсэн нь сүүлийн барилдаанд нөлөөлжээ. Гэвч их аварга өрсөлдөгчтэйгөө бус гэмтэлтэйгээ барилдаад байв. Хүндрэлтэй байсан ч барилдсаар байсан Хакүхог эмч нар үзээд 9 дүгээр сарын 8-ны өдөр эмнэлэгт хэвтүүлжээ.
Түүний баруун хөлийн эрхий хуруу, зүүн өвдгөнд мэс засал хийжээ. Мэс заслын дараа хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийх зуураа Хакүхо Монголд ирж 7 хоног амрах аж. Харин энэ хугацаандаа Сүмогийн холбооны дүрмийн дагуу ямар нэгэн олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй юм байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Зөв шүү, эх орондоо тавтай морилон саатаарай. Зүгээр л сайхан амраад, өвчнөө эдгээгээд аваарай. ИХ аваргатаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Гам сайн хийх хэрэгтэй гэж өвөг дээдэс маань захидаг шүү, тэр хэрэгтэй байхаа, бас эх орондоо ирснийх хийморио сайн сэргээгээрэй. ТА мундаг шүү
Байхгуй хойгуурнь доод зиндааны епоонууд давра ад Манай улдсэн 2екузано диилэлгуй алчихдаг шиш боллоо