sonin.mn
БЭЭЖИН. /Gbtimes/. Цөл дэх дэлхийн хамгийн урт хурдны замыг БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын Өөртөө засах оронд /ӨМӨЗО/ тавьжээ.
 
930 км урт уг хурдны зам нь ӨМӨЗО-ы Баяннуур хотын Линхэ дүүргээс Хятадын гурав дахь том “Бадайн Жаран” элсэн цөлийг туулан ӨМӨЗО болон Ганьсу мужийн хил дээрх Байгеда хотод хүрдэг байна.
 
5.55 тэрбум долларын/37 тэрбум юань/ өртөгөөр боссон энэхүү гайхалтай хурдны зам нь нийслэл Бээжин хотыг Шинжаан Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хоттой холбох Зинсинь хурдны замын нэг хэсэг юм.
 
Говь цөл дэх алслагдсан нутгуудыг дайран өнгөрөх 2500 км гаруй урт Зинсинь хурдны зам нь ирэх оны зургадугаар сард бүрэн ашиглалтад орох ажээ.
Ази тивээс Европ, Африк тив хүртэлх эртний Торгоны зам дагуух улс орнуудын хооронд харилцаа холбоог бэхжүүлж, худалдааг дэмжих зорилго бүхий Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хурдны зам тавих эдгээр төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг