sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон өчигдөр Туркийн зүүн өмнөд нутгийн Газиантеп муж дахь Сирийн дүрвэгсдийн хуаранд /чингэлгэн хот/ зочиллоо.
 
Сирийн дүрвэгсдийг боловсролоос эхлүүлээд хэрэгцээт бүх зүйлсээр нь хангаж байгаа бөгөөд тэдэнд Туркийн иргэдийн адил бүх боломж нээлттэй байгаа гэж Газиантеп мужийн Низип дүүргийн захирагч Харун Сарифакиоглу Их Британийн Гадаад хэргийн сайдад ярьсан байна.
 
Борис Жонсон цэцэрлэг, бага сургууль, эрүүл мэндийн төв, түүнчлэн хүнсний дэлгүүр гээд хэд хэдэн газарт зочилжээ.
 
Их Британиас Туркт суугаа Элчин сайд Ричард Мур болон Сирийн асуудал хариуцсан Их Британийн тусгай төлөөлөгч Гарет Бэйли нар сайд Борис Жонсоныг дагалдан явсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг