sonin.mn
Улсын хэмжээнд 64.2 мянган га-г ангилан хадаж, нийт 110.4 мянган га-гаас 169.7 мянган тонн үр тариа хураагаад байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
 
 Мөн 83.1 мянган тонн төмс, 48.7 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган га-гаас 17.9 мянган тонн тэжээлийн ургамал, 4.2 мянган га-гаас 2.7 мянган тонн тосны ургамал хураан аваад байгаа аж.
 
Энэ онд улсын хэмжээнд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ.
Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал  хураан авахаар тогтоосон байна.
 
Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч,  нийт 2568 хүн гэрээгээр ажиллаж буй аж.