sonin.mn
БАГДАД. /IraqiNews/. “Лалын улс” бүлэглэлийнхэн нефтийн цооног зэрэг санхүүжилтийн эх үүсвэрээ алдсан тул хүний эд эрхтний наймаа хийж  байна. Тэд саяхан Иракийн Ниневе мужийн эмнэлгээс шархадсан 23 гишүүнийхээ эрхтнийг хулгайлсан тухай тус муж дахь эх сурвалж ярьжээ.
 
“Лалын улс” бүлэглэлийн Эрүүл мэндийн тусгай нэгж Ниневе мужийн эмнэлэгт эмчлүүлж байсан тус бүлэглэлийн 23 гишүүний бөөр, гэдэс болон бусад эрхтнийг хулгайлж, хотын захад байрлах эмнэлэгт аваачсан ажээ.
 
Тус бүлэглэл импортынх нь 80 хувийг бүрдүүлдэг түүхий нефтийн цооног зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийнхээ ихэнхийг алдсан тул мөнгө босгох зорилгоор ийм алхам хийж байгаа гэнэ.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг