sonin.mn
АСТАНА. /KAZINFORM/. Дэлхийн санхүүгийн ертөнц дэх хамгийн нөлөө бүхий 50 хүний нэрсийн жагсаалтыг “Bloomberg” телевиз нийтэллээ.
 
Их Британийн шинээр томилогдсон Ерөнхий сайд Тереза Мэй жагсаалтын хамгийн эхэнд бичигдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Хиллари Клинтон, Дональд Трамп нар удаалжээ.
 
Хятад улсын дарга Си Зиньпин, “Amazon” цахим хуудсыг үндэслэгч Жефф Безос, Германы Канцлер Ангела Меркель, Европын Төвбанкны ерөнхийлөгч Марио Драги, хөрөнгө оруулагч Уоррен Ваффетт нарын хүмүүс уг жагсаалтад багтжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жагсаалтад багтаагүй байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны жагсаалтын 30  дугаарт оржээ.
 
Дэлхийн эдийн засгийг хөгжлийн зам руу чиглүүлж, улс төр болон эдийн засгийн хямралыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан улс төрчид, төв банкны тэргүүн нар, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг уг жагсаалтад оруулдаг байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг