sonin.mn
БЕРН. /ВВС/. Африк тивийн зүүн бүс нутагт хулгайн ан газар авсны улмаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд зааны тоо толгой 111 мянгаар буурсан байна. Энэ нь сүүлийн 25 жилд хамгийн ихээр буурсан үзүүлэлт ажээ.
 
Африк тивийн зааны тоо толгой 415 мянга орчим байна гэж Олон улсын байгаль хамгаалах холбоо /International Union for Conservation of Nature/ тооцоолсон боловч тооллогонд хамрагдаагүй 135 мянга орчим заан байж магадгүй юм.
 
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд зааны соёонд шунасан хүмүүсийн хийж буй хулгайн ан газар авсны зэрэгцээ амьдрах орчны нөлөөнөөс болж зааны тоо толгой буурч байна гэж Швейцарьт төвтэй тус холбоо мэдэгдлээ. 
 
Танзани, Бүгд Найрамдах Конго Улс, Камерун, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг оронд хулгайн ан хамгийн ихээр газар авчээ. Харин Өмнөд Африкт Африк тивийн нийт зааны 70 гаруй хувь буюу 293 мянга орчим заан байгаа бол Зүүн Африкт 20 орчим хувь, Төв болон Баруун Африкт 9 хувь нь амьдарч байна гэж судалгаанд дурджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг