sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө намдаа ашиггүй хувилбараар сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн, сонгуулийн сурталчилгааны ажлаа маш муу хийж, намаа ялагдуулсан  З.Энхболд 6 сарын 29-ний шөнө АН-ын даргаас огцорч буйгаа зарласан билээ.
 
Хэдхэн хоногийн өмнө задарсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлын бичлэг, уг хурал дээр түүний хэлсэн үг З.Энхболдыг Монголын нийгмийн сэтгэл зүйгээс ямар хол хоцорсон, нөхцөл байдлаа огтхон ч  үнэлэх чадваргүй маш муу улс төрч болохыг  ч нотолсон. Мөн УИХ-ын сонгуулиас хойш АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны Хурал гурвантаа зарлагдсан ч хойшлоод буй. Тэгвэл энэ бүхний цаана аанай л өнөөх З.Энхболд гэгч байгаа гэнэ.
 
Тэрээр албан ёсоор АН-ын дарга хэвээр байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийг ч шууд бусаар өөрөө удирдаж байгаа аж. Учир нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, АН-ын их хурлын төлөөлөгчдийг сонгох зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах замаар АН дахь өөрийн ба "Шонхор" фракц гэгчийнхээ нөлөөг хадгалж үлдэх чухал зорилт түүний өмнө байгаа нь тодорхой билээ. 
 
Э.Мягмар