sonin.mn
БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны орлогч сайд Ким Хаг Дү тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.
 
Төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзаж, Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа эхлүүлэх болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.