sonin.mn
КАИР. /ВВС/. Лхагва гарагт Египетийн эргийн ойролцоо дүрвэгчдийн сууж явсан завь хөмөрсний улмаас хэдэн зуун амиа алдсан байж магадгүй гэж ослоос амьд гарсан хүмүүс ярьжээ.
 
Уг хөлөг онгоцонд 450-600 цагаач сууж явсан бөгөөд Египетийн эргээс 12 км-ийн зайд явж байх үедээ хөмөрсөн байна. Яг хэдэн хүн амиа алдсан тухай тэд баттай мэдээгүй аж.
 
Харин эрх баригчдын мэдээлснээр, 163 хүнийг аварч, 51 хүний цогцсыг уснаас гаргаж аваад байна.
Египетийн албаны хүмүүсийн мэдээлснээр, усан онгоцны багийн дөрвөн гишүүнийг баривчилж, хүн амины болон хүний наймааны гэмт хэрэгт сэжигтнээр татжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг