sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлах тухай Парисын гэрээнд 31 улс гарын үсэг зурсан байна.
 
Эдгээр гарын үсэг зурсан улсуудын тоонд Аргентин, Бразил, Мексик болон газрын тос үйлдвэрлэгч Бруней, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд багтаж байгаа юм. Уг гэрээг дэлхийн хүлэмжийн хийн 55 хувийг үйлдвэрлэдэг хамгийн цөөндөө 55 улс соёрхон баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болох юм.
 
Одоогоор гэрээг 60 улс соёрхон батлаад байгаа боловч эдгээр улс нь дэлхийн хүлэмжийн хийн 48 хувийг ялгаруулдаг аж. НҮБ-ын мэдэгдсэнээр, дэлхий даяар ялгарч буй хүлэмжийн хийн 13 хувийг үйлдвэрлэдэг 14 улс ойрын саруудад уг гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна.
 
Х.Сарнай
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг