sonin.mn
МОСКВА. /TASS/. Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нефтийн экспортын татварын хэмжээг тонн тутамд 80 доллар болгож 10,1 доллароор бууруулснаа ОХУ-ын Сангийн яам мэдэгдлээ.
 
Тус улсын Сангийн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 14 хүртэлх хугацааны нефтийн үнийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дээрх татварын хэмжээг тогтоосон байна. Дурдсан хугацаанд Urals маркийн нефтийн дундаж үнэ 41,57 долл/баррель буюу 303,5 долл/тн байжээ.
 
Тус яамны мэдээлэлд дурдсанаар, хэт өтгөн нефтид ногдуулах татварын хэмжээ тонн тутамд 10,9 доллар байснаа 9,5 доллар болж буурчээ. 
2015 оны 2 дугаар сарын 1-нд гаргасан тооцооллын шинэ аргачлалаар Дорнод Сибирь болон Каспийн тэнгисийн ордуудаас олборлож буй газрын тосонд 0 хувийн татвар тогтоосныг хэвээр үлдээсэн байна.

Таваарын бензиний экспортын татвар 48,8 долл/тн, нэрсэн нефтийн экспортын татвар 63,9 долл/тн болж буурчээ. Шингэрүүлсэн хийн татварын хэмжээ урьдын адил 0 хэвээр байх бол коксын татвар 5,8 долл/тн-оос 5,2 долл/тн болж буурсан байна. 
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг