sonin.mn

 

УИХ-ын ээлжит бус чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болно. 
 
Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төсөл,  Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. 
 
Мөн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг