sonin.mn
2016-2017 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш 08.30 цагт Нийслэлийн Долдугаар сургуулийн баярт оролцох болжээ.
 
Тус сургууль нь Хан-Уул дүүрэг, Буянт-ухаа-1 хорооллын дэргэд байрладаг. Мөн маргааш ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна. Уг арга хэмжээ МУИС-ийн Төв байранд болох юм. 
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг