sonin.mn
“Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл “Одод болохын хүслэн” киноны нээлт ирэх сарын 09-нд болно.
 
1990-ээд оны залуусыг  шуугиулж явсан тэмцээн бол "Одод болохын хүслэн” байлаа. Тэр үеийн бүхий л залуус одод болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн тус тэмцээнд оролцож явсан нандин дурсамжтай үлдсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Тухай үеийн тэмцээн уралдаанаас ирээдүйн замналаа тавьж өдгөө Монголын рок попын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулан яваа хамтлагаар "Камертон", "Номин талст" хамтлагийг нэрлэж болно. 
 
Киноны гол дүрд "Мөрөөдлийн театр"-ын Д.Баттөмөр, Г.Алтаншагай, Г.Эрхэмбилэг нар ийнхүү өнөө цагт “Одод болохын хүслэн”-г харуулах юм.
 
Тус киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажилласан бол кино зохиолыг "Аав" киноны зохиолч М.Энхдалай бичсэн байна. Туслах дүрүүдэд Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар хамтран тогложээ.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг