sonin.mn
ОСЛО. /WashingtonPost/. Өнгөрсөн долоо хоногт 323 цаа буга аянганд цохиулан үхсэн тухай Норвегийн Засгийн газар мэдэгдлээ.Норвегийн төвийн нутгийн Хардангервиддагийн уулархаг бүсэд идээшлэн амьдардаг цаа буганууд аянганд цохиулан үхсэн байна.
 
Энэ уулархаг газар орон нь цаа бугын хувьд хамгийн тохиромжтой газруудын нэг бөгөөд хадан дээр амттай хаг өвс ургадаг аж.
Норвегийн байгаль орчинд хяналт тавих газар мэдэгдэхдээ “албаны хүмүүс өнгөрсөн баасан гарагт тус бүсэд хяналт тавьж байхдаа цаа буга олноороо үхсэн байхыг олж илрүүлсэн” гэв.
 
Тус газрын мэдэгдсэнээр, энэ уулархаг бүсэд жилдээ 10 мянга орчим цаа буга идээшилдэг гэнэ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг