sonin.mn
БЕРЛИН. /Sputnik/. Өргөн барих гэж буй Германы нэгэн шинэ хуульд тусгаснаар, эр нөхрөө араар нь тавьж, бусдаас хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд бэлгийн хамтрагчаа илчлэх ёстой болж байна.  
 
Хуулийн төслийг лхагва гарагт парламентад өргөн барих бөгөөд хүүхдийн тэтгэмжийн төлбөр төлөхтэй холбоотойгоор "жинхэнэ бус" эцгүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн ажээ. Судалгаанаас үзвэл, герман хүүхдүүдийн 4-10 хувь нь “сүү түгээгчийн хүү” буюу биологийн эцэг нь биш хүмүүсийн халамжинд өсч байгаа гэнэ.
Хүүхдийнхээ биологийн эцгийн талаар жинхэнэ мэдээллийг өгөх боломжгүй эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг шүүгч шийдэх ажээ. Уг хууль батлагдсан тохиолдолд “жинхэнэ бус" аавууд хүүхдүүдийнхээ жинхэнэ эцгүүдээс 2 жилийн хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нэхэмжлэх эрхтэй болох юм.
 
Эхнэрээсээ төрсөн хүүхдийг өөрийн хүүхэд мөн хэмээн удаан хугацаанд мэхлэгдэж явсан нэгэн эрийн нэхэмжлэл бүхий хэргийг 2015 оны 2 дугаар сард Германы Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэснээс дараа дээрх хуулийн төслийг боловсруулж эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр, хүүхдийнхээ биологийн эцгийг нэрлэхээс татгалзсан эсвэл нэрлэх боломжгүй эмэгтэйчүүдэд ямар шийтгэл ногдуулах нь тодорхой бус байгаа юм.
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг