sonin.mn
Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлэгч Голомт банк нь тээврийн хэрэгслийн даатгалын цоо шинэхэн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгож байна.
 
      Манай улсад мөрдөгдөж байгаа Жолоочийн даатгалын тухай хуульд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг Жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдахыг заасан байдаг. Гэвч энэхүү даатгал нь учирч болзошгүй осол, зөрчлийн үед зөвхөн бусдын автомашинд учирсан хохирлыг даатгадаг болохоос таны өөрийн машины хохирлыг хариуцдаггүй.
 
Иймээс танд өөрийн автомашинаа хамгаалах тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх боломжийг Голомт банкны хамт олон олгож байна.
 
Манай улсын хувьд зам тээврийн осол зөрчил замын хөдөлгөөнд оролцох үед эсвэл автомашины зогсоол, гражид их гардаг нь судалгаагаар тогтоогджээ. Иймд танд энэхүү болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, даатгал хийлгэхийг зөвлөж байна. Харин тэр бүр хөдөө орон нутгийг зориод байдаггүй бол байгалийн эрсдэлийн даатгалыг заавал хийлгэхгүй байж болно. Энэ нь танд даатгалын хураамжийн мөнгөө хэмнэх боломжийг олгохоос гадна хамгийн гол нь даатгалын хураамжаа заавал нэг дор биш хуваан төлөх боломжтой юм.
 
Голомт банк нь өөрийн харилцагчиддаа даатгалын зуучлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг бөгөөд даатгалын хураамжаас тодорхой хувийг хөнгөлдөг. Иймд эрхэм  харилцагч та төмөр хүлгээ Голомт банкаар зуучлуулан даатгуулж, зам тээврийн хөдөлгөөнд сэтгэл амгалан оролцоорой.
 
Танд амжилт хүсье.