sonin.mn
“Олон улсын боловсролын үзэсгэлэн” энэ сарын 10-11-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Blue Sky зочид буудалд болно.
 
Тус үзэсгэлэн нь боловсролын байгууллага, олон улсын их дээд сургуулиудын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилготой.
 
Үзэсгэлэнд 14 улсаас шилдэг их, дээд сургуулиуд оролцон мэдээ, мэдээлэл өгөх юм.
 
Энэ үеэр ТОП-100, ТОП-500 гадаадын шилдэг их, дээд сургуулиудад сурах зөвлөгөө, мэдээлэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчдийн танилцуулга семинар, тэтгэлэгт хөтөлбөрүүд, А LEVEL, IGCSE ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй хөтөлбөрүүд, англи улсын их, дээд сургуулиудад элсэн суралцах UCAS систем, англи хэл, IELTS/ TOEFL/PEARSON шалгалт болон бэлтгэл хөтөлбөр, ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.
 
Ж.Болор
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг