sonin.mn
МОСКВА. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөхөөр төлөвлөж байсан этгээдийг  тус улсын Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ ажилтнууд баривчилжээ.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, Обамаг хөнөөхөөр төлөвлөж,  “түүнийг гольфийн талбайд байхад нь ална" гэж коммент бичсэн Жозеф Гаргиуло гэгчийг баривчилсан байна.
 
Обамагаас гадна Дотоодын аюулгүй байдлын албаны ажилтнууд болон лалын шашинтнуудыг дээрх этгээд онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.
Түүний гэрт их хэмжээний буу зэвсэг, сум болон тэсрэх төхөөрөг хийхэд ашигладаг “термит” гэх бодис байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг