sonin.mn
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкуловтой уулзлаа.. 
 
Уулзалтаар ЭМСХХ-VI буюу “Эмзэг бүлгийн  иргэдэд  хүргэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” нь төслийн  бэлтгэл  ажлын явцын талаар мэдээлэл солилцов.
 
Манай улсын эрүүл мэндийн салбарт АХБ-аас үзүүлж буй буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “ЭМСХХ IV,V” төсөл өмнө нь амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байгаа. Шинээр хэрэгжих төсөл нь эмзэг бүлгийн иргэдэд чиглэж байгаад  талархалтай байгааг дэд сайд уулзалтын эхэнд онцлов.
 
 АХБ-ны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт хэрэгжих дээрх төсөл одоо бэлтгэл хангах шатандаа явж байгаа бөгөөд ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.  Нийслэлийн  60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учраас тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойртуулахаар  чиглүүлж байна. Төсөл  хэрэгжсэнээр анхан шатны эрүүл мэндийн 10, хоёрдогч шатны дүүргийн 1эрүүл мэндийн төвийг шинээр  байрьж байгуулах, хоёр эмнэлгийг сэргээн засварлахад хөрөнгө оруулалт оруулж тоног төхөөрөмжөөр хангана.
 
Энэхүү төсөл  гурван хэсгээс бүрдэх бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээллийн  технологийг  сайжруулна.  Мэдээллийн тогтолцоог бий болгосноор  хүн ам зүй,  тархвар зүйн өвчлөлийн мэдээллийг  тодорхой болж илүү хялбар болох боломж бүрдэх юм.  Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох системийг нэвтрүүлэхэд   анхаарч ажиллана гэдгээ ноён Раушанбек Маматкуловтой хэллээ.
 
Ж.Болор
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг