sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Өөрийг нь буруугүй гэдэгт эргэлзэхгүй байхыг албан тушаалаасаа түр түдгэлзэхэд хүрээд байгаа Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф Сенатын гишүүдэд хандан уриалаад “би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй” гэжээ.
 
Даваа гарагт Сенатад болсон сонсголын үеэр хатагтай Руссефф ингэж хэлээд Бразилын ардчиллын төлөө сонголтоо хийхийг парламентчдад уриалжээ.
Түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэх асуудлаар Сенатын танхим өнөөдөр санал хураалт явуулах юм.
Засгийн газрын төсвийн алдагдлыг нуухын тулд санхүүгийн хуулиудыг зөрчсөн гэж Дилма Руссефийг буруутгаж байна.
 
Руссеффт итгэл үзүүлэх эсэх асуудлаар Бразилын Сенат өнгөрсөн тавдугаар сард санал хураалт явуулсан бөгөөд олонхын саналаар түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.
 
Сенатын гишүүдийн гуравны хоёр хувь буюу наад зах нь 54 сенатч дэмжсэн тохиолдолд түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг