sonin.mn
МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч- 100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг ирэх сарын 4-нд “Миний төрсөн нутаг монголын сайхан орон” уриан дор  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
 
Эл өдөрлөгийг дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон газар шороогоо хайрлан хамгаалах, бахархан дээдлэх үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулах юм. 
 
 МЗЭ, “Залуу зохиолчдын нэгдэл” болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа 100 яруу найрагч төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөгийг зохион байгуулж байсан юм.
 
Ж.Болор
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг