sonin.mn
Зам, тээврийн хөгжлийн сайд өчигдөр буюу энэ сарын 29-нд “Сайдын шуурхай” хурал зохион байгуулж, салбарын байгууллагуудад транзит тээврийг хөгжүүлэх чиглэлээр үүрэг өгөв.
 
Тэрбээр хурлын эхэнд дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, ачаа урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлээд транзит тээврээр ямар барааг, хэрхэн тээвэрлэх асуудлыг судлах төсөл боловсруулахыг холбогдох газруудад үүрэг болгов.
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Аймаг, Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар нэн тэргүүнд шийдвэх шаардлагатай хэд хэдэн санал ирүүлсэн. Тухайлбал Говь-Алтай, Булган аймгийн нисэх буудлын асуудал, Хөвсгөл аймгийн зорчигч, ачаа тээврийн хяналтын постуудад үзлэг хийж, нэмэлт пост байгуулах шаардлагатай зэргийг дурьдаж болно. Мөн чанарын шаардлага хангахгүй замууд үзлэг хийх хүсэлт ирсэн. Би БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурнойг энэ сарын 12-нд хүлээн авч уулзахдаа, хоёр улсын тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар санал солилцсон. Тус улсын зам арчлалт, засварын шинэ технологи нь ойролцоогоор 5 жилийн баталгаатай байдаг. Тиймээс энэхүү технологийг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай” хэмээв.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг