sonin.mn
Сүүлийн өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү ирэх зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан орон нутгийн замд ЗЦГ, Зам тээврийн Үндэсний төв хамтран байнгын хяналт  тавьж байгаа.
 
Энэ сарын 28-ны өдрийн хяналтаар улсын хэмжээний нийт 93 чиглэлд 398 тээврийн хэрэгслээр 8895 зорчигч орон нутгийн замын хөдөлгөөнд оролцжээ.Улаанбаатар хотоос орон нутаг руу гарсан 42 чиглэлийн 166 тээврийн хэрэгслээр 3951 зорчигч, орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 51 чиглэлийн 232 тээврийн хэрэгслээр 4944 зорчигч тээвэрлэсэн байна.
 
Орон нутаг, хот хоорондын зам тээврийн хөдөлгөөн ийнхүү ихэссэн үед бүхий л чиглэлд үйлчилж буй жолооч болон зорчигч нарыг аюулгүй байдлаа бүрэн хангаж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг