sonin.mn
БАКУ. /KAZINFORM/. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ ойрын хугацаанд нэг торх нь 60 доллароос давахгүй төлөвтэй байна гэж Их Британийн эдийн засгийн судалгааны “Capital Economics” компани урьдчилан таамаглаж байна.
 
Тус компанийн таамаглаж байгаагаар, нефтийн үнэ энэ оны гурав болон дөрөвдүгээр улиралд торх нь 45 доллар байх бол ирэх оны эхний улиралд 50, хоёрдугаар улиралд 55 долларт хүрч өсөх ажээ.
 
Харин ирэх 2017 оны гуравдугаар улиралд торх нь 58 долларт хүрч магадгүй гэж шинжээчид үзэж байна.
ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын албан бус уулзалт ирэх сарын сүүлчээр Алжирт болно. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улсуудад нефтийн олборлолтыг хязгаарлах тухай асуудлыг уг уулзалтын үеэр хэлэлцэж магадгүй байна.
 
Г.Доржханд
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг