sonin.mn

 

“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам ирэх сарын 11-15-нд Буриадын Улаан-Үд хотноо болно.
 
Тус наадамд УДЭТ-ын уран бүтээлчид нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй буюу  “Ромео, Жульетта” жүжгээрээ оролцох гэж байна.
Энэ жилээс эхлэн тус наадмыг уралдаант хэлбэрээр зохион байгуулах болсноороо онцлогтой.
 
Дашрамд дурдахад, өмнөх жилүүдэд тус театрын уран бүтээлчид Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгээр оролцож байв.
 
Ж.Болор
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг