sonin.mn
Монгол Хятадын Соёл Боловсролын Сан, Дөл Импекс ХХК хамтран “Ээлтэй ертөнц, Ирээдүйтэй амжилт” сайн үйлсийн арга хэмжээ зохион байгууллаа.
 
Тус арга хэмжээний үеэр МУБИС-ын гурван оюутанд сургалтын тэтгэлэг гардуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлсэн юм. Мөн тус арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн “Дөл хотхон”-ны зүгээс харьяа 115-р дунд сургуулийн тохижилтын ажилд зориулж мөнгөн тусламж олгосон юм.   
 
 “Монгол Хятадын хэл соёл боловсролын сан” болон “Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан” нь Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын санаачлагаар Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд болон Монголын аж ахуй нэгж байгууллагуудыг нэгтгэн байгуулагдсан юм. 
 
Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог билээ. Тус хоёр сан нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгон Монголын ард иргэдийн аж амьдралыг сайжруулж тэдний боловсрол болон нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах зорилготой юм.