sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд зарлажээ. 
 
Уг хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. 
 
Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөжээ. 
 
Н.Туяа
Сурвалж: “Монцамэ” агентлаг