sonin.mn
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж  Дорноговь аймагт  сурагчийн дүрэмт хувцсыг аж ахуй нэгж, иргэд, худалдаачид 60.000-133.000 төгрөгийн үнээр борлуулж байна.
 
Дүрэмт хувцсыг худалдан борлуулах албан ёсны эрхийг авсан “Өүлэн Менч” ХХК 1-5 дугаар ангийн  эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцсыг / хүрэм, өмд, цамц, зангиа/  81300 төгрөгөөр худалдаалж буй бол эмэгтэй хүүхдийн сарафон, цамц, зангиаг 59500 төгрөгийн үнээр худалдаалж байна.
 
Харин дунд ангийн эрэгтэй хүүхдийн иж бүрдлийг 100.300 төгрөгөөр, эмэгтэй хүүхдийнхийг 97500 төгрөгөөр, ахлах ангийн эрэгтэй хүүхдийн иж бүрдлийг  133600 төгрөгөөр, эмэгтэй хүүхдийнхийг 123700 төгрөгөөр тус тус худалдаалж буй.
 
Харин Сайншанд хотын “Эргэл”, “Мөнх дүүрэн” зэрэг олны хөл  ихтэй үйлчилгээний төвүүдэд уршд хөршид үйлдвэрлэсэн бага насны хүүхдийн дүрэмт хувцасны иж бүрдлийг  доод тал нь 60 мянган төгрөгөөс эхлэн  худалдаалж байна.  
 
Х.Эрдэнэбулган
сурвалж: “Монцамэ” агентлаг