sonin.mn
РОМ. /Xinhua/. Өнгөрсөн лхагва гарагийн үүрээр Италийн төвийн нутагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 281-д хүрч нэмэгдээд байна.
 
Газар хөдлөлтийн голомтод хамгийн ойрхон Риети мужийн Аматриче хотод амь эрсэдсэн хүмүүсийн 221, Аккумоли хотод амиа алдсан хүмүүийн тоо 11 болж нэмэгджээ.
 
Асколи-Пичено мужийн Аркуата-дель-Тронто болон Пескара-дель-Торонто хотод газар хөдлөлтөд нэрвэгдэн амиа алдсан хүмүүсийн тоо 49-д хүрсэн байна.
 
Мөн газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн 387 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
 
Италийн Иргэний хамгааллын ерөнхий газрын мэдэгдсэнээр, барилгын нуранги доороос 238 хүнийг татаж гарган эмнэлэгт хүргэж, 2100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ.
 
Амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслолтой давхцуулан наймдугаар сарын 27-ны энэ өдөр Италийн Ерөнхий сайд Маттео Ренци улс орон даяараа гашуудал зарлаж, төрийн далбааг хагас бөхийлгөлөө.
 
Ренци болон Ерөнхийлөгч Сержо Маттарелла хохирогчдыг оршуулах ёслолд оролцож, дараа нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад очин нөхцөл байдалтай танилцах ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг