sonin.mn

 

Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дэмжин ажилчдынхаа дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа.
 
 “Эрүүл ажлын байр-Эрүүл элэг” уриан дор явагдсан тус үзлэгт 40 гаруй эрдэмтэн судлаач, ажилчид хамрач, тэдний дунд элэгний В,С вирүс тодорхойлох шинжилгээ, цус, шээсний ерөнхий шинжилгээ хийж, зөвлөгөө өгсөн юм.
 
Судалгаагаар эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 39 хувь нь эрхэлж байгаа ажлаасаа хамаарч өвчилсөн, 66 хувь нь өвчин нь даамжрахад ажил нь нөлөөлсөн байдгийг нотолсон байдаг.  Иймээс ч Засгийн газрын 2011 оны 359 дүгээр тогтоолоор Эрүүл хот, дүүрэг, сум, ажлын байр, сургууль бйи болгох Үндэсний хөтөлбөр баталсан.
Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс нийт ажил олгогчид, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд хандан “Эрүүл ажлын байр-Эрүүл элэг” буухиаг үргэлжлүүлэх, эрүүл хооллолттой, стрессгүй, идэвхтэй хөдөлгөөнтэй ажлын байр болоход уриалж байна.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг