sonin.mn
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг ирэх есдүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагаас товложээ.
 
Тус намын ҮЗХ өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд хуралдах товтой байсан ч УИХ-ын Ээлжит бус чуулган зарласантай холбогдуулан хойшлуулаад байсан юм. Улмаар ҮЗХ-ны 48 дугаар хуралдааны тэргүүлэгчдийн тогтоол гарч, хурлаа товложээ. ҮЗХ-ны хуралдааны бэлтгэл ажлыг хангахыг намын ЕНБД Л.Эрхэмбаярт үүрэг болгосон байна. 
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг