sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага дууссантай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг зарлав. 
 
Тус байнгын хороогоор өчигдөр Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага авсан юм. Уг завсарлага өнөөдөр дууссан ч учир чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Хууль зүйн байнгын хороог дахин хуралдуулах болжээ.  
 
Мөн УИХ-ын Даргын зөвлөлийн хурлыг зарлаад байгаа аж. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг