sonin.mn
СУКРЕ. /ВВС/. Боливийн Дотоод хэргийн дэд сайдыг уурхайчид хулгайлан хөнөөжээ.
 
Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, Ла-Паз хотоос өмнө зүгт 130 км зайтай орших Пандуро хот орчмын замыг хаан эсэргүүцлээ илэрхийлж буй уурхайчид өчигдөр өглөө дэд сайд Родольфо Ильяньесыг хамгаалагчтай нь хулгайлжээ.
 
Дотоод хэргийн сайд Карлос Ромеро хэлэхдээ “ноён Илланесыг “зэрлэг балмадаар” тамлан хөнөөсөн нь илэрхий байна” гэв.
Уурхайчид цагдаа нартай мөргөлдөх үеэр хоёр уурхайчин мөн буудуулан амиа алдсан бол 100 гаруй хүн баривчлагджээ.
Энэ долоо хоногийн мягмар гарагаас хойш уурхайчид Пандурогийн гол замыг хааж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн аж.
Цалин нэмэхээс гадна ажиллах орчин нөхцлийг сайжруулах зэргийг  уурхайчид шаардаж байгаа ажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг