sonin.mn
Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулах мэргэшлийн шалгалтыг 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.  
 
Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын саатуулах байрны эмч, барилгын эдийн засагч, төсвийн ахлах мэргэжилтэн, аж ахуй, барилга ашиглалтын мэргэжилтэн, хувцасны ахлах мэргэжилтэн, мэдээлэл, технологийн ахлах инженер, сүлжээний инженер, холбооны инженер, цахилгааны инженер, холбоо мэдээллийн инженер, теле хяналтын инженер, мэдээлэл, технологийн оператор, мэдээлэл хүлээн авагч, хэв журмын болон харуулын цагдаа, цагдаа-жолооч, цагдаа-зохицуулагч, нярав, бичиг хэргийн эрхлэгч-бичээч, тооцооны нягтлан бодогч, засварчин, сэтгэл зүйч, тогооч, сувилагч, уран сайхны удирдаач-найруулагч, бүжгийн багш бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, малын эмч, шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагч зэрэг нийт 167 ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар эдгээр сул орон тоог нөхөх юм. 
 
Зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд байрлуулсан байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болох юм. 
 
Ж.Батсайхан

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг