sonin.mn
РОМ. /KAZINFORM/. Италийн төвийн нутагт лхагва гарагт газар хөдлөлт болсноос хойш гал сөнөөгчид болон аврах багийнхан 17 цаг аврах ажиллагаа явуулсны эцэст 10 настай Жюля охиныг барилгын нуранги доороос аварчээ.
 
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Пескара-дель-Тронто хотод аврах ажиллагаа явуулж байгаа тэд Жюлягийн хөлийг эхлээд харжээ. Ингээд тэд барилгын нурангийг болгоомжтой холдуулан 17 цаг ажилласаны эцэст охиныг нуранги доороос гаргаж ирсэн байна.
Охины овог болон бэртэл гэмтлийн талаар хараахан дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
 
Уржигдар Италид 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо одоогоор 250 болоод байгаа юм.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг